Хууль зүй
Нууцлалын бодлого
Gurensoft ХХК нь ямар өгөгдөл цуглуулж, хэнд харагдуулж, хэр хугацаанд хадгалдгийг доор тайлбарлав.
Ноорог хувилбар. Энэ бичвэр хууль зүйн хяналтад хараахан өрөөгүй. Нэвтрүүлэлтийн өмнө хянагдаж, шинэчлэгдэнэ.
1. Цуглуулдаг өгөгдөл
Бүртгэлийн өгөгдөл: байгууллага/хувь хүний нэр, регистрийн дугаар, ТТД, холбогдох утас, и-мэйл, үйл ажиллагааны байршил.
Үйл ажиллагааны өгөгдөл: зар, үнийн санал, гэрээ, хүлээлцэх акт, үнэлгээ, чадамжийн нотлох баримт.
Техникийн өгөгдөл: нэвтрэлтийн цаг, IP хаяг, хөтчийн төрөл — аюулгүй байдал ба дуудлагын хязгаарын зорилгоор.
2. Регистрийн дугаар
Регистрийн дугаарыг зөвхөн оролцогчийг тодорхойлох, давхардлыг сэргийлэх, баталгаажуулалтад ашиглана.
Регистрийн дугаар нийтэд БҮТНЭЭРЭЭ харагдахгүй. Системийн логонд ч маскласан хэлбэрээр бичигдэнэ.
3. Хэнд харагдах
Нийтэд: оролцогчийн нэр, төрөл, байршил, баталгаажсан чадамж, дууссан гэрээний тоо, үнэлгээний дундаж.
Зөвхөн талуудад: гэрээ, хүлээлцэх акт, маргаан, үнийн саналын мөрүүд.
Гуравдагч талд өгөгдөл ЗАРАХГҮЙ, маркетингийн зорилгоор дамжуулахгүй.
Төлбөр ба И-баримтын урсгалд шаардлагатай хэмжээний өгөгдөл QLab платформын төлбөрийн модуль болон Татварын ерөнхий газрын И-баримт системд дамжина.
4. Хадгалах хугацаа
Гэрээ, акт, үнэлгээтэй холбоотой өгөгдлийг нягтлан бодох бүртгэл, архивын шаардлагын дагуу хадгална.
Бүртгэлээ хаасан оролцогчийн нийтийн профайл нуугдах боловч гэрээний түүх нь нөгөө талын эрхийг хамгаалах зорилгоор хадгалагдана.
5. Таны эрх
Өөрийн болон байгууллагынхаа өгөгдлийг үзэх, залруулах эрхтэй.
Буруу бичигдсэн нэр, хаяг, холбоо барих мэдээллийг профайлаас өөрөө засна. Регистр, ТТД зэрэг баталгаажуулалтад хамаарах талбарыг засахад нотлох баримт шаардагдана.
Өгөгдлийн талаарх асуултаа байгууллагынхаа эзний хаягаар эсвэл операторын албан хаягаар илгээнэ.
6. Хамгаалалт
Нэвтрэлт нь шифрлэгдсэн холболтоор явагдана; нууц үг нь зөвхөн хэш хэлбэрээр хадгалагдана.
Үнийн саналын нууцлал нь өгөгдлийн сангийн түвшинд (row-level security) хэрэгжсэн — аппликейшны кодын алдаа нууцлалыг нэвт гаргахгүй.
Нэвтрэх эрхээ бусадтай хуваалцахгүй байх нь хэрэглэгчийн үүрэг.