Тусламж

Хэрэглэх заавар

HubStar нь захиалагч, гүйцэтгэгч, нийлүүлэгчийг нэг зар дээр холбодог нийтийн зах. Доорх заавар нь үүрэг тус бүрийн гурван үндсэн үйлдлээр бүтээгдсэн.

Зарын урсгал

  1. 01
    Хэрэгцээгээ мөр мөрөөр бич

    Ажил, материал, тээвэр, техник — нэгж, тоо хэмжээ, хугацаа. Каталогоос сонгоход нэгж нь өөрөө ирнэ.

  2. 02
    Үнийн санал нууц ирнэ

    Саналыг зөвхөн та харна. Оролцогчид бие биенийхээ үнийг харахгүй, зөвхөн саналын тоог мэднэ.

  3. 03
    Мөр бүрээр эсвэл бүхэлд нь

    Нэг зарыг хэд хэдэн нийлүүлэгчид хувааж шалгаруулж болно. Ялаагүй тал шалтгаанаа мэднэ.

  4. 04
    QLab дээр гэрээ, И-баримт

    Шалгарсан санал гэрээ болно. Дууссаны дараа хоёр тал бие биенээ үнэлнэ — үнэлгээ профайлд үлдэнэ.

Үүрэг бүрийн гурван үйлдэл

Нэг байгууллага хэд хэдэн үүрэгтэй байж болно — жишээ нь нийлүүлэгч бөгөөд тээвэрлэгч.

Захиалагч

  1. 1.Төсөл ба хэрэгцээ үүсгэх
  2. 2.Санал, төсөв харьцуулах
  3. 3.Явц ба эрсдэл хянах
Зар нийтлэх

Гүйцэтгэгч

  1. 1.Ажил, тендер хайх
  2. 2.Техник, үнийн санал өгөх
  3. 3.Гүйцэтгэл тайлагнах
Зар үзэх

Нийлүүлэгч

  1. 1.Бүтээгдэхүүн бүртгэх
  2. 2.Үнэ ба үлдэгдэл шинэчлэх
  3. 3.Хэрэгцээнд санал илгээх
Миний дэлгүүр

Тээвэрлэгч

  1. 1.Тээврийн хэрэгсэл бүртгэх
  2. 2.Маршрут ба тариф тохируулах
  3. 3.Хүргэлт баталгаажуулах
Тээврийн зар

Машин механизм

  1. 1.Техник, хүчин чадал бүртгэх
  2. 2.Үнэ ба нөхцөл тохируулах
  3. 3.Ашиглалтын хуваарь хянах
Техникийн лавлах

Үнийн саналын нууцлал

  • Нээлттэй зар: оролцогчид бие биенийхээ үнийг харахгүй. Зарын эзэн нь бүх санлыг харна; саналын тоо нь нийтэд харагдана.
  • Тендер: нээлтээс өмнө оролцогчийн нэр ч, саналын ТОО ч харагдахгүй — зарын эзэнд ч. Нээлтийн дараа нэр ба нийт дүн нь эзэн болон оролцогчдод харагдана; мөрийн үнэ нь эзэн ба түүнийг тавьсан хоёрт хэвээр.
  • Үнэлгээ: хоёр тал хоёулаа илгээтэл, эсвэл тогтоосон хугацаа дуустал бие биенийхээ үнэлгээг харахгүй.
  • Гэрээ, маргаан: зөвхөн хоёр талд харагдана. Гадны хүнд «байхгүй» гэж буцна — гэрээ байгаа эсэх нь өөрөө арилжааны мэдээлэл.

Тусгай үйлчилгээ

  • Зөвлөх үйлчилгээ

    Төслийн бэлтгэлээс хэрэгжилт, хяналт хүртэл мэргэшсэн зөвлөх үйлчилгээ авна. Зөвлөх нь ДАН баталгаатай, мэргэжлийн зэрэг, тусгай зөвшөөрөл нь профайлд хянагдсан байгууллага, хувь хүн.

  • Салбарын сургалт

    Инженер, техникийн ажилтан болон мэргэжилтэй ажилчдын чадавхыг хөгжүүлнэ. Сургалтын байгууллага хөтөлбөр, хуваарь, үнээ оруулна; байгууллага ажилтнаа бүртгүүлж, гэрчилгээ нь ажилтны профайл, байгууллагын чадамжид хавсарна.

  • Олон улсын худалдаа

    Гадаад эх үүсвэр, үнийн санал, тээвэр болон нийлүүлэлтийн нөхцөлийг нэг урсгалд удирдана. Импортлогч, гаалийн зуучлагч, олон улсын тээвэрлэгч нь баталгаажсан чадамжтай; баримт бүр нэг хавтаст, гаалийн дараах өртөг (landed cost) ил.

  • Материалын лабораторийн шинжилгээ

    Материалын сорилт, шинжилгээ, стандартын үр дүнг тухайн төсөл болон нийлүүлэлттэй холбоно. Захиалга итгэмжлэгдсэн лабораторийн QLab системд үүсч, гэрчилгээ нь QR-аар баталгаажиж зар, санал, акт, импортын баримтад автоматаар хавсарна.

  • Төсөв гаргах

    Ажлын хэмжээ, материалын орц, зах зээлийн үнэ болон нөөцийн зардлыг нэгтгэн тооцно. Үнэ нь HubStar-ийн дэлгүүр, саналын бодит өгөгдлөөс; төсөв нь төслийн хэрэгцээ, зар, гэрээтэй шууд холбогдож гүйцэтгэлийн явцад харьцуулагдана.

Асуулт, санал

Платформыг Gurensoft хөгжүүлж, QLab-ийн нэг хэсэг болгон ажиллуулдаг. Техникийн асуудал, саналаа байгууллагынхаа эзний хаягаар эсвэл Gurensoft-ийн албан хаягаар илгээнэ үү.

Үйлчилгээний нөхцөл · Нууцлалын бодлого